Нэвтрэх

НВЦ групп

Хүнс

НВЦ групп

 

     "НВЦ" групп нь хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах зорилготой 1998 онд байгуулагдсан, өндөгний үйлдвэрлэлийг гол чиглэлээ болгосон үндэсний үйлдвэрлэгч, салбартаа тэргүүлэгч компани юм.

       2003 оноос "НВЦ" групп нь өөрсдийн өндөгний үйлдвэрлэлийг эхлүүлсэн. 2011 оноос орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий 1 сая толгой өндөглөгчтэй эко шувууны аж ахуйн төслийг эхлүүлж өнөөдрийн байдлаар 440 000 толгой өндөглөгч, 110 000 дэгдээхэй буюу нийт 550 000 шувууны аж ахуйг бүрэн ашиглалтанд оруулан ажиллаж байна. Мөн нэг дор 300 000 ширхэг өндөг дарах хүчин чадалтай инкубарторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат нядалгааны цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудыг 100% барьж байгуулаад байна. 

      Өндөгний үйлдвэрлэлээс гадна НВЦ нь өндөгний болон тахиан махны томоохон импортлогчдын нэг бөгөөд ОХУ-н өндөгний тэргүүлэх аж ахуйнуудын нэг Белореченское компанитай 20 жилийн турш хамтран ажиллаж байна. Мөн АНУ, Бразил, БНХАУ-ын компаниудаас тахианы мах импортолж зах зээлд нийлүүлдэг.

   2018 оны байдлаар НВЦ групп байнгын орон тооны 300 гаруй ажилтантай, жилдээ 7 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн байна. 

Нэмэлт мэдээлэл

Утас 22222222222
Вебсайт http://www.nvts.mn/
Цалин 0
Дүүрэг Хан-Уул
Хаяг
Салбар Хүнс

Зарлагдсан ажлын байр

Энэ байгууллагад одоогоор идэвхитэй байгаа ажлын байрны зарууд

Ажлын байранд


Анкет илгээх Хадгалах

Туслалцаа хэрэгтэй юу?

99161843 Даваа-Баасан 9:00-18:00