Нэвтрэх

Капитрон банк

Банк санхүү

Капитрон банк

Капитрон Банк нь 2001 оны 11-р сарын 16-ны өдөр үүсэн байгуулагдаж, 3 тэрбум төгрөгийн дүрмийн сан, 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.  

Капитрон Банк Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалтай арилжааны банк бөгөөд үүсэн байгуулагдсанаас хойш мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэд технологи, анхдагч болон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан харилцагч иргэд, байгууллагын санхүүгийн хэрэгцээг түргэн шуурхай, найдвартай ханган ажилласаар иржээ. Тухайлбал, иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээлүүд, хэрэглээний зээл, орон сууцны зээл, бүх төрлийн гадаад, дотоод төлбөр тооцоо, харилцах, хадгаламж, гадаад, дотоодын төлбөрийн карт, цахим банк, даатгалын зуучлал зэрэг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлсээр байна.

Бид Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлд техник, технологид суурилсан дэвшилтэд бүтээгдэхүүн, үйлчилгээ болох интернет банк, телефон банк болон мессеж банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан төдийгүй, харилцагчиддаа эскроу данс, овердрафт зээл, лизинг, моргэжийн зээл зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хүргэж банкны салбарт эрч хүчтэй, шинэлэг банкны дүр төрхөөр орж ирсэн түүхтэй.

Капитрон банк нь өнөөдөр Улаанбаатар хот (Монгол улсын нийслэл) болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий, Замын-Үүд, Ховд зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжлийн ач холбогдол бүхий аймгуудад байрших 40 гаруй салбар нэгж, 400 орчим мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан арилжааны банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэсээр байна.

2015-2016 онуудад Капитрон банкны Хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт орсон бөгөөд компанийн засаглалын зөв тогтолцоог бүрдүүлэх, банкны бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх улмаар банкны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн.

Капитрон банкны хувьд сүүлийн 3 жилийн дотор банкны системд эзлэх байр суурь тэлж, санхүүгийн үзүүлэлт үсрэнгүй хурдацтай өсч, банкны нийт актив 4.5 дахин нэмэгдэж, 2019 оны 6-р сарын 30-ны байдлаар 900 орчим тэрбум төгрөгт хүрсэн ба Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг ханган санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үнэлж, Олон Улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking & Finance Review” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнесийг дэмжигч 2018 оны Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжилсөн бол Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран тодруулдаг “Топ 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад сүүлийн жилүүдэд тогтмол шалгарсаар байна.

Цаашид бид банкныхаа үйлчилгээг улам сайжруулан, нийгмийн сайн сайханд чиглэсэн, байгаль дэлхийд ээлтэй төсөл хөтөлбөрүүд, жижиг, дунд бизнес болон улс орны эдийн засгийн өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх бизнесийг дэмжиж ажиллахын зэрэгцээ үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглах, ухаалаг банкны үйлчилгээг нэвтрүүлэх, банкны цахим бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү хөгжүүлж, харилцагчаа дээдэлсэн, хамгийн найдвартай, шуурхай, найрсаг үйлчилгээтэй банк байхаар зорин ажиллах болно.

Нэмэлт мэдээлэл

Утас 1800-2020
Вебсайт https://www.capitronbank.mn/
Цалин 0
Дүүрэг Сонгино-Хайрхан
Хаяг УБ хот, СБД, Усны гудамж-4, Улаанбаатар-14253, Банкны төвийн байр
Салбар Банк санхүү

Зарлагдсан ажлын байр

Энэ байгууллагад одоогоор идэвхитэй байгаа ажлын байрны зарууд

Ажлын байранд


Анкет илгээх Хадгалах

Туслалцаа хэрэгтэй юу?

99161843 Даваа-Баасан 9:00-18:00