Нэвтрэх

Түгээмэл асуулт

Ажлын байрны тухай

ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг;
ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг

Бүртгэлтэй холбоотой

Бизнес холболтын үйлчилгээ нь ямар нэгэн суурь төлбөргүй бөгөөд тантай байгуулах гэрээндээ заасны дагуу борлуулагдсан барааны 5% -ийн шимтгэлийг авдаг. Энэ нь дотоод зардал, хүргэлт, утасны зардал гэх мэт бусад зардлуудад хуваарилагддаг. Үйлчилгээнд хамрагдсанаар бараа бүтээгдэхүүнээ бас нэгэн өөр сувгаар борлуулах, таниулах, сурталчлах захиалга авах боломжууд нэмэгдэнэ.
Уг үйлчилгээнд бизнес эрхэлж буй бүхий л насны хүмүүс хамрагдах боломжтой ба, та өөрийн бараа бүтээгдэхүүнээ биечлэн болон онлайнаар зургийг илгээж хамтран ажиллах гэрээ байгуулснаар хамтран ажиллах боломжтой болно.

Аппликейшнтай холбоотой

Аппликейшныг playstore болон appstore-с татах боломжтой.

Ажил хайгчидтай холбоотой

Төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа.

Ажил олгогчдын хувьд үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажлын байрны захиалгын хуудсыг бүрэн гүйцэд бөглөж хөдөлмөрийн биржрүү илгээнэ. Харин ажил хайгчдын хувьд өөрийн биеэр болон онлайнаар хүсэлт илгээж анкет бөглөн ажил хайгчаар бүртгүүлнэ.

Ажил олгогчидтой холбоотой

Хэрвээ та шинэлэг сэтгэлгээтэй, мэдлэг ур чадвартай хүмүүс, баг, компанитай холбогдож чадвал тэд таны бизнесийг хөндлөнгөөс харж, таны олж хараагүй боломжуудыг олж харж, таны шийдэж чадахгүй байсан асуудал бэрхшээлүүдийг шийдэж өгөх болно.

Ямар нэг чиглэлээр мэргэшсэн ур чадвартай хүмүүс, баг, компанийн зүгээс танай байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шийдлүүд, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж өгөх, заримдаа хэрэгжүүлж өгөхийг бизнесийн зөвлөгөө гэж ойлгож болно.

Бизнесийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нэг хүний хэрээс хэтэрсэн ур чадварын ажлын ачаалал шаардаж эхэлдэг. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд эхний ээлжид чадварлаг хүмүүсийг ажилд авах нь өндөр өртөгтэй төдийгүй эдийн засгийн хувьд үр ашиггүй байдаг. Тиймээс олон улсын хэмжээнд жижиг дунд төдийгүй томоохон компаниуд өөрийнх нь үйл ажиллагаанд богино хугацаанд хэрэгтэй болсон ур чадварын дутагдлыг бизнесийн зөвлөх гэж тухайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс, баг, компанийг гэрээгээр ажиллуулах замаар шийддэг.