Нэвтрэх

Мэдээ мэдээлэл

“Баяр бялхсан өдөр” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон “Хүүхэд бүрийн инээмсэглэлийн төлөө” урианд дор “Баяр бялхсан өдөр” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын арга хэмжээнд 3-6 насны зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй 300 хүүхдийг эцэг эхийн хамт урьж оролцуулсан.

Баярын үйл ажиллагааг бүх мэргэжилтнүүд гар бие оролцон зохион байгуулж нээлтийн арга хэмжээнд  БГД-ийн ХХҮХ-ийн Нийгмийн халамжийн албаны дарга З.Даваажав үг хэлэхдээ:

Хүүхдүүд та бүхэн

Өглөө бүхэн жаргалтай

Өдөр бүхэн инээд хөөртэй

Үргэлжийн мөнх эрүүл энх байж

Аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй

Улс эх орондоо ихийг хийж бүтээх мундаг хүүхдүүд болоорой гэсэн ерөөлийг дэвшүүлж хүүхдүүдэд баяр хүргэлээ. Тус үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын хүрээнд Ивээл инвест ББСБ, Гранд Ворк интернейшнл, Дүүхээ ХХК хамтран ажиллаж хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.

Мөн Өгөөж-чихэр боов ХХК –ны  хамт олон өхөөрдөм өнхрүүшүүдийн хамт хүрэлцэн ирж хүүхдүүдтэй дурсгалын зураг татуулж дууны тэмцээнд амжилттай оролцсон  хүүхдүүдэд нэрийн бэлгээ гардууллаа.

Хүүхэд бүрийн нүдэнд баярын очийг гялалзуулж , инээд хөөр цалгиасан сайхан арга хэмжээг зохион байгуулсан  хамт олон, хамтран ажилласан байгууллагууддаа ажлын амжилт хүсье.

Буцах